- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУРАГЧ, ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
СУРАГЧ, ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР, ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН БАТЛАХ ТУХАЙ
1997 оны 1 дүгээрсарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 30
Сурагч өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:
1."Сурагч, өсвөр үеийнхний эрүүл мэнд" Үндэсний хөтөлбөрийг 1 дүгээр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохицуулан зохион байгуулж, түүний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтын ёсоор тус тус баталсугай. /2 дугаар хавсралтыг 2002 оны 149 дүгээр тогтоолоор хүчингүйд тооцсон/
2.Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон арга хэмжээ, зардлыг 1998 оноос эхлэн тухайн жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэж байхыг Сангийн сайд П.Цагаан, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд Л.Зориг, Гэгээрлийн сайд Ч.Лхагважав, Батлан хамгаалахын сайд Д.Дорлигжав, Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн сайд Л.Нямсамбуу, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3.Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, гүйцэтгэлийг Үндэсний зөвлөлд тайлагнаж байхыг холбогдох сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 1 дүгээр улиралд багтаан Засгийн газарт мэдээлж байхыг хөтөлбөрийн Үндэсний зөвлөлийн дарга Л.Зоригт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
