A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

САН БАЙГУУЛАХ ТУХАЙ

1997 оны 10 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 219

Хөдөөгийн хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, түүнийг санхүүжүүлэхэд иргэд, төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Сумын эрүүл мэндийн сан" байгуулан ажиллуулах нийтлэг журмыг хавсралтын ёсоор сайшаасугай.

2.Энэхүү журмын дагуу харьяа нутаг дэвсгэртээ иргэдийн үүсгэл санаачилгын үндсэн дээр "Сумын эрүүл мэндийн сан" байгуулах ажлыг 1998 оноос эхлэн зохион байгуулахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

З.Сумын хүн амын эрүүл мэндийг сайжруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх байнгын эх үүсвэр бий болгох, бүрдсэн санг арвижуулах, зарцуулалтад хяналт тавих ажлыг удирдан зохион байгуулахыг нийт сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөмж болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН