A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

САНХҮҮЖИЛТИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

1993 оны 3 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 44

Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хуулийн 4 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Даатгалын үйл ажиллагааг даатгалын хураамжийн орлогоос санхүүжүүлэх хувь хэмжээг "Монгол даатгал" компанид 19,8 хувь байхаар тогтоосугай.

2.Дээрх хувь хэмжээг үндэслэн "Монгол даатгал" компанийн салбаруудын үйл ажиллагааг даатгалын хураамжийн орлогоос санхүүжүүлэх хувь хэмжээг тогтоож өгөхийг Сангийн сайд н.Даваасамбууд зөвшөөрсүгэй.

Монгол улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ