- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СОЁЛЫН ӨВ ХАМГААЛАХ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
СОЁЛЫН ӨВ ХАМГААЛАХ ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ
1995 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 238
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Соёлын яамны харьяа Музейн үзмэр сэргээн засварлах урланг одоогийн орон тоо,төсөвт нь багтаан түүх, соёлын дурсгалт зүйлийг бүртгэх, судлах, хамгаалах, сурталчлах, ашиглах, сэргээн засварлах үйл ажиллагаатай холбогдсон арга зүй, технологи боловсруулж хэрэгжүүлэх, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэйгээр "Соёлын өв хамгаалах төв" болгон өөрчлөн зохион байгуулж, яамныхаа харьяанд ажиллуулахыг Соёлын сайд Н.Энхбаярт зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Соёлын сайд Н.ЭНХБАЯР
/Засгийн газрын 1998 оны 172 дугаар тогтоолоор хаүчингүй болсонд тооцсон/
Текст томруулах
A
A
A
