A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СТАНДАРТЧИЛАЛ,ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 6 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 100

Монгол Улсын Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу заавал мөрдөх улсын стандарт, улсын зохих стандартын заавал мөрдөх үзүүлэлт, шаардлагыг тогтоох объектын дэлгэрэнгүй жагсаалтыг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай.

2.Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу чанарын баталгаажуулалтад заавал хамрагдах импорт, экспортын бүтээгдэхүүний жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор, тэдгээр бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, шалгах журмыг З дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

З.Үндэсний хөгжлийн газар /Ч.УЛААН/-т даалгах нь:

а/энэхүү тогтоолын 1 дүгээр хавсралтад дурдсан бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээл бүрэлдэж, чанарын өрсөлдөөн өргөжихийн хэрээр заавал мөрдөх улсын стандарт тогтоолгох объектыг цөөрүүлж, тэдгээрт зөвлөмжийн стандарт гаргаж байх чиглэл баримталсугай;

4.Стандартчилал, чанарын баталгаажуулалтын ажлыг сайжруулахтай холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг сайд, тусгай газрын дарга, нийслэл, аймгийн Засаг дарга, төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын дарга нарт даалгасугай:

5.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хөнгөн шуурхай үйлчлэх боломж, экспорт, импортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын талаархи үзүүлэлтүүдийг үнэн зөв тодорхойлох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор орон нутагт байгаа чанарын сорилтын материаллаг бааз, мэргэжлийн боловсон хүчний нөөцийг зүй зохистой ашиглаж, стандартчилал, хэмжил зүйн болон эрүүл ахуй, мал эмнэлэг, ариун цэвэр, ургамал хорио цээрийн сорилтын лабораториудын үйл ажиллагааг төрөлжүүлэн зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангах арга хэмжээг холбогдох яам, газар, мэргэжлийн байгууллагуудтай хамтран энэ онд багтаан авахыг нийслэл, аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

6.Эрүүл мэндийн яам /П.НЯМДАВАА/, Хүнс, хөдөө аж ахуйн яам /Ц.ӨӨЛД/-д даалгах нь:

7.Стандартчилал, чанарын баталгаажуулалтын тухай хууль гарсантай холбогдуулан "Журам, жагсаалт батлах тухай" Засгийн газрын 1991 оны 9 дүгээр сарын 1З-ны өдрийн 26О дугаар тогтоолоор баталсан "Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл олгох журам"-ын хавсралт"Аж ахуйн нэгжээс зөвшөөрөлтэйгээр эрхлэн гүйцэтгэж болох үйлдвэрлэл, үйлчилгээний жагсаалт"-ын 11,1З дугаарт заасан ажил, үйлчилгээ эрхлэх байгууллагад "стандартчилал, хэмжил зүйн төв, орон нутгийн байгууллага"-ыг нэмж оруулахын хамт "Стандартчиллын дүрэм батлах тухай" Засгийн газрын 1988 оны 12 дугаар сарын ЗО-ны өдрийн ЗО8 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.