- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУРГАЛТЫН ЗАРДЛЫН ЖИШИГ ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
СУРГАЛТЫН ЗАРДЛЫН ЖИШИГ ТОГТООХ ТУХАЙ
2002 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 170
Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн өмчийн их, дээд сургууль, коллежид дээд боловсрол эзэмшүүлэхэд нэг суралцагчид ногдох жилийн сургалтын зардлын жишгийг хавсралт ёсоор баталсугай.
2. Дээд боловсрол эзэмшихэд нэг суралцагчид ногдох жилийн сургалтын зардлын жишгийг баримтлан сургуулийнхаа сургалтын төлбөрийн хэмжээг тогтоон мөрдөхийг төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн захирал нарт зөвшөөрсүгэй.
3 Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
