- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СУМ /АЙМГИЙН ТӨВИЙН СУМААС БУСАД/-ЫН ХӨГЖЛИЙН САН БАЙГУУЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
СУМ /АЙМГИЙН ТӨВИЙН СУМААС БУСАД/-ЫН ХӨГЖЛИЙН САН БАЙГУУЛАХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
1996 оны 10 сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 258
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас сумандаа жижиг, дунд үйлдвэр байгуулах, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, өргөтгөхөд нь дэмжлэг үзүүлэхэд зориулан эхний ээлжинд төсвийн хөрөнгийг эргэж төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах замаар сумын хөгжлийн сан байгуулах эх үүсвэр бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
2. Сумын хөгжлийн санд төсвөөс хуваарилах зээлийн хөрөнгийг тухайн оны төсөвт тусгаж байхыг Сангийн яаманд, төвлөрсөн төсвөөс сумын хөгжлийн санд хуваарилсан зээлийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, хугацаанд нь төлүүлэхийг Сангийн сайд, аймаг, сумдын Засаг дарга нарт тус тус даалгасугай.
3."Сум /аймгийн төвийн сумаас бусад/-ын хөгжлийн сан байгуулах, зарцуулах журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Сангийн яамнаас сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад сумын хөгжлийн сангаар дамжуулан олгох зээлийн гэрээний загвар"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Текст томруулах
A
A
A
