A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ

2005 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 170

(Энэ тогтоолыг 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 46 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Санхүү, эдийн засгийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, тус яамны бүтцийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2001 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН