A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • СУУДЛЫН АВТОМАШИНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015 оны 184-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СУУДЛЫН АВТОМАШИНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2015-5-11-ний өдрийн 184-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2007 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 349

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн захиргааны байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь албан тушаалын, албан ажлын, дуудлагын гэж ангилан тогтоож "Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Албан тушаалын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор хуанлийн хоногт (баярын болон долоо хоног бүрийн амралтын өдрийг оролцуулан) дунджаар 70 км, албан ажлын хэрэгцээний автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан суудлын автомашиныг хотын дотор ажлын хоногт дунджаар 50 км, дуудлагын автомашиныг ажлын хоногт дунджаар 70 км-ээс тус тус хэтрүүлэхгүй хэрэглэж байхаар тогтоосугай.

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан суудлын автомашины гүйлтийн лимитийн хэмжээг хатуу мөрдөж ажиллахыг ерөнхий менежерүүдэд, лимитийг мөрдөж байгаа байдалд тавих хяналтыг сайжруулж, хэтрүүлсэн шатахууны үнийг хэрэглэгчээр нөхөн төлүүлж байхыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР), Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Ж.Бадраад даалгасугай.

4. Хот доторхи ажил, үйлчилгээнд том оврын, туулах чадвар өндөртэй, шатахуун их зарцуулдаг (100 км-т 16 литрээс их) суудлын автомашин хэрэглэхийг хориглож, энэ талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүд, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.

5. Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх агентлаг болон төрийн өмчит хуулийн этгээдийн дотоод албан хэрэгцээнд хэрэглэх дуудлагын автомашины тоо, төрлийг тогтоож хяналт тавин ажиллахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.

6. Яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллагуудад өндөр үнэтэй, шатахуун их зарцуулдаг, туулах чадвар өндөртэй суудлын автомашин цаашид худалдаж авахгүй байхыг Засгийн газрын гишүүд болон Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд үүрэг болгосугай.

7. Нэг зуун км-т зарцуулах шатахууны хэмжээ 16 литрээс хэтэрч байгаа туулах чадвар өндөртэй суудлын автомашиныг 2008 оны I улиралд багтаан автомашин дутагдаж байгаа зарим байгууллагад хэрэгцээг нь үндэслэн шилжүүлж, үлдсэн автомашиныг төсвийн ерөнхийлөн захирагч нартай хамтран худалдан борлуулах арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.

8. Автомашин худалдан авах хэрэгцээ, шаардлагыг тооцож, автомашины бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг зохих журмын дагуу хийж байхыг Төрийн өмчийн хороо (Д.СУГАР)-нд даалгасугай.

9. Албан ажлын автомашин хэрэглэдэг албан тушаалтан өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд ажлын хоногт 50 км-ээс хэтрүүлэхгүйгээр 1 км-ийг 200 төгрөгөөр тооцон зардлыг сар тутам түүнд олгож байхыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт зөвшөөрсүгэй.

10. Энэхүү тогтоолын хавсралтын "Нэг"-ийн 1-д заасан албан тушаалтан хөдөө ажлын хэрэгцээний автомашинтай байхыг зөвшөөрч, хавсралтад заасан бусад албан тушаалтан болон яам, Засгийн газрын агентлагуудыг хөдөө ажлын автомашинаар хангаж ажиллахыг Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Ж.Бадраад даалгасугай.

11. Эрхлэх асуудлын хүрээний болон харьяа байгууллагаас автомашин гаргуулан хэрэглэх, хэрэглэсэн шатахууны зардлыг төлүүлэх явдлыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн таслан зогсоохыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын агентлагийн дарга нарт үүрэг болгосугай.

12. Энэ тогтоолд заасан нийтлэг жишгийг баримтлан аймаг, нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудын автомашин ашиглалтын журам, автомашины тоо, төрлийг тогтоон мөрдүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

13. Суудлын автомашин хэрэглэхдээ энэ тогтоолд заасан жишгийг баримтлан ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлаас байгуулдаг бусад байгууллагын удирдлага болон Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ч.Батдэлгэр, Улсын ерөнхий прокурор М.Алтанхуяг нарт зөвлөсүгэй.

14. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Суудлын автомашин хэрэглэх эрхийн тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 266 дугаар тогтоол, "Зардлын норматив, нийтлэг жишиг батлах тухай" Засгийн газрын 2002 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 120 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын "Нэг"-ийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.