- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр
Дугаар 42
Улаанбаатар хот
СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 22.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд харилцан тохиролцсон бөгөөд өөрийнх нь зөвшөөрсний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нанцагийн Батсуурийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Түдэвхүүгийн Гантулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус нэг жилийн хугацаагаар сэлгэн ажиллуулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР
Текст томруулах
A
A
A
