A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-8-29-ний
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

САНГИЙН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ

/ЗГ-ын 2012-8-29-ний 14-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2009 оны 2 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 46

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг хавсралтын ёсоор зөвшөөрсүгэй.

2. Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

-Санхүү, эдийн засгийн бодлогын газар;

- "-Төсвийн бодлогын газар (нэгдсэн төсвийн хэлтэс, орлогын хэлтэс, зарлагын хэлтэс, төсвийн хөрөнгө оруулалтын хэлтэс, хүний хөгжил сангийн ажлын албатай);/Энэ хэсэгт 2011-06-29-ний 197-р тогтоолоор өөрчлөлт орсон/

3. Сангийн яамны орон тооны хязгаарыг 141 байхаар тогтоосугай. (Энэ зүйлийн орон тоог 2010-12-29-ний 347-р тогтоолоор 141 гэж өөрчилсөн).

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Сангийн яамны зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 242 дугаар тогтоол, "Сангийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх тухай" Засгийн газрын 2005 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 170 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 164 дүгээр тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2006 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 199 дүгээр тогтоол, "Засгийн газрын тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 307 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2008 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 26 дугаар тогтоолын 1, 2, 6 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.