A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 245

Улаанбаатар хот

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 17.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2011-2012 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид суралцагчийн сургалтын төлбөрт 491.960 (дөрвөн зуун ерэн нэгэн мянга есөн зуун жаран) төгрөгийг 2012 оны 1 дүгээр сараас тооцож олгоход шаардагдах зардлыг Хүний хөгжил сангийн тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын 2012 оны төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Сангийн сайд С.Баярцогт, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.

2. Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн зээл, буцалтгүй тусламж олгохдоо 2011 оны 9-12 дугаар сараар тооцохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР