- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- СЭДЭВЧИЛСЭН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 5 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар 170
Улаанбаатар хот
СЭДЭВЧИЛСЭН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Рио де Жанейро хотод 2012 оны 6 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд болох Тогтвортой хөгжлийн асуудлаархи НҮБ-ын Бага хурлын үеэр Монгол Улсад тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хийсэн болон цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг сурталчилсан сэдэвчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.
2. Сэдэвчилсэн хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад тогтвортой хөгжлийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаар баримтат кино үзүүлэх, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үндэсний тайлан, Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх боломжийн талаар танилцуулга хийх ажлыг зохион байгуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатарт даалгасугай.
3. Сэдэвчилсэн хэлэлцүүлэг бэлтгэн зохион байгуулахад шаардагдах зардалд зориулан 15.000 (арван таван мянган) ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР
Текст томруулах
A
A
A
