A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

2005 оны 7 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 163

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. АН-2 онгоцны парк ашиглалтыг сайжруулан өргөн хүрээнд тогтвортой, үр ашигтай үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах зорилгоор "МИАТ Агросервис" төрийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулсугай

2. "МИАТ Агросервис" төрийн өмчит үйлдвэрийн газрын үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг тогтоож зохих журмын дагуу балансаас балансад орон тоо, төсвийн хамт шилжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо /З.ЭНХБОЛД/, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Байгаль орчны сайд У.Барсболд нарт үүрэг болгосугай

3. "МИАТ Агросервис" төрийн өмчит үйлдвэрийн газрын АН-2 онгоцны аюулгүй ажиллагааны шаардлагыг хангуулсны үндсэн дээр ой, ургамал хамгааллын зориулалтаар ашиглах, зорчигч тээвэрлэх зэргээр парк ашиглалтыг сайжруулан үр ашигтай ажиллуулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Байгаль орчны сайд У.Барсболд нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.БАТХҮҮ