A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨСӨВ БАТЛАХ ТУХАЙ

2005 оны 6 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 131

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 84 жилийн ойн баярын бэлтгэл хангах, зохион байгуулах арга хэмжээний зардлын төсвийг 285.0 /хоёр зуун наян таван/ сая төгрөг /улсын төсвөөс 125.0 сая төгрөг, улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас 30.0 сая төгрөг, нийслэлийн төсвөөс 20.0 сая төгрөг, баяр наадмын үйл ажиллагааны орлогоос 110.0 сая төгрөг/-өөр баталсугай

2. Баяр наадмын бэлтгэл ажилд зориулан улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас 30.0 сая төгрөг гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрсүгэй

3. Батлагдсан төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ч.Улаанд даалгасугай.

4. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны дүрэм шинэчлэн батлагдсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2003 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 164 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Шадар сайд Ч.УЛААН

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ