- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨСӨЛ ДЭМЖИХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨСӨЛ ДЭМЖИХ ТУХАЙ
2002 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 223
Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Малын зарим архаг халдварт өвчинтэй тэмцэх төслийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсүгэй.
2. Малын зарим архаг халдварт өвчинтэй тэмцэх төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөвт тусгах, олон улсын байгууллага, хандивлагч орнуудын зээл, тусламжид хамруулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргал, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай. .
3. Төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж явц, үр дүнг жил бүрийн I улиралд Засгийн газарт мэдээлж байхыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Насанжаргалд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.НАСАНЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
