A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2003 оны 6 дугаар сарын 24-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 158

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ/ Төрийн байгууллагуудын мэдээллийн сүлжээг шинэчлэх төсөл/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн байгууллагуудын мэдээллийн сүлжээг шинэчлэх төсөл"-ийг дэмжсүгэй. .

2. Төрийн байгууллагуудын мэдээллийн сүлжээг шинэчлэх төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд үүрэг болгосугай..

3. Төрийн байгууллагуудын мэдээллийн сүлжээг шинэчлэх төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг гадаад орон, олон улсын байгууллагаас олгож байгаа зээл, тусламж болон улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулуун, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД