- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮҮХ, СОЁЛЫН ХОСГҮЙ ҮНЭТ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ТҮР ХУГАЦААГААР ГАРГАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТҮҮХ, СОЁЛЫН ХОСГҮЙ ҮНЭТ ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ УЛСЫН ХИЛЭЭР ТҮР ХУГАЦААГААР ГАРГАХ ТУХАЙ
2000 оны 3 дугаар сарын 08-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 36
Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.1.Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл болох "Хоёр үлэг гүрвэлийн зууралдсан хэлхээ яс"-ыг АНУ-д зохиогдох үзэсгэлэнд оролцуулах зорилгоор улсын хилээр арван сарын хугацаагаар гаргахыг зөвшөөрсүгэй.
2.Дээрх түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн хадгалалт хамгаалалтын найдвартай нөхцөлийг хангаж тогтоосон хугацаанд нь эргүүлэн авч ирэх талаар хяналт тавьж ажиллахыг Гэгээрлийн сайд А.Баттөрд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Гэгээрлийн сайд А.БАТТӨР
Текст томруулах
A
A
A
