- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ
2002 оны 7 дугаар сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 150
Банкны өр барагдуулах газрыг улсын үйлдвэрийн газар болгосонтой холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Зээлийн өрийг төлүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай" Засгийн газрын 1998 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 115 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай
2. Банкны өр барагдуулахтай холбогдсон хууль, эрх зүйн актуудыг боловсронгуй болгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
