A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

2002 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 220

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нийтлэг журам гаргах тухай" Засгийн газрын 1996 оны З дугаар сарын 6-ны өдрийн 54 дүгээр тогтоол, "Татварын албаны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 222 дугаар тогтоолын 1, 2 дугаар заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан татварын албаны материаллаг баазыг бэхжүүлэх, тус албаны боловсон хүчний боловсрол, мэргэшлийг дээшлүүлэх болон тэдгээрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан Татварын ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан татварын хөгжлийн сангийн хөрөнгийг жил бүрийн төвлөрсөн төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН