- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 5 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 132
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 1997 оны 26 дугаар тогтоолоор батлагдсан "Уралдаант шалгаруулалтаар хувьчлах төрийн өмчийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн жагсаалт"-ын "Сүхбаатар дүүргийн ээлжийн сургуулийн дуусаагүй барилга" гэсэн З дахь заалтыг хассугай.
2. Сүхбаатар дүүргийн 0.42 га талбай бүхий ээлжийн сургуулийн дуусаагүй барилгыг Соёл, урлагийн их сургуульд балансаас балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД
Текст томруулах
A
A
A
