A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1999 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 152

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын Засгийн газрын 1999 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 115 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1."НҮБ-ын энхийг сахиулах байнгын хүчний тогтолцоонд хувь нэмэр оруулах талаар Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хооронд харилцан ойлголцсон тухай санамж бичиг"-ийн төслийг зарчмын хувьд зөвшөөрч, уг санамж бичгийг эцэслэн тохиролцохыг Гадаад харилцааны сайд Н.Туяад даалгаж, энэхүү санамж бичигт гарын үсэг зурах бүрэн эрхийг Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Ж.Энхсайханд олгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Батлан хамгаалахын сайд Ш.ТҮВДЭНДОРЖ