A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 183

Төрийн албаны тухай хуулийн 7.10, 28.6.2-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн сүлжээг батлах тухай" Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 132 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл болон тогтоолын 1 дүгээр хавсралтын гарчгийн "Хүний эрхийн үндэсний комиссын" гэсний дараа "Төрийн албаны зөвлөл" гэж тус тус нэмж, мөн тогтоолоор баталсан 1 дүгээр хавсралтад дараахь агуулга бүхий хэсгийг нэмсүгэй:

Ангилал Зэрэглэл Төрийн албаны зөвлөлийн ажлын алба
Ахлах түшмэл АА-6 АА-7 АА-8 Референт Ахлах шинжээч Шинжээч
Дэс түшмэл АА-9 АА-10 АА-11 - Зааварлагч -

2. "Төрийн албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2001 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 232 дугаар тогтоолын 1 дүгээр зүйл болон мөн тогтоолын 2 дугаар хавсралтын гарчгийн "Үндсэн хуулийн цэц" гэсний дараа "Төрийн албаны зөвлөл" гэж тус тус нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН