A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 10 дугаар сарын 23-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 216

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Олон улсын байгууллагуудын татвар, хандивын тухай" Засгийн газрын 1998 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 173 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад "53.Даатгалын хянан шалгагчдын олон улсын холбоо" гэж нэмсүгэй

2. Даатгалын хянан шалгагчдын олон улсын холбооны гишүүний жилийн хураамж болох 5000 (таван мянган) ам.долларыг 2003 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН