A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 10 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 221

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 122 дугаар тогтоолын хавсралтад дор дурдсан агуулгатай Ү хэсэг нэмсүгэй:

"Ү. Тусгай зориулалтын барилга байгууламж

1. Төрийн ордон, Ерөнхийлөгчийн ордон, өргөө, Төрийн харш, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдын зориулалтын орон сууц болон хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газрын барилга байгууламжийн зураг төсөл, угсралт, засвар үйлчилгээ, тавилга, техник, тоног төхөөрөмж, материал, программ хангамж.ай.

2. Төрийн ордны аюулгүй байдлыг хангах зориулалттай дохиолол, хамгаалалтын тусгай техник хэрэгсэл, программ хангамж, засвар үйлчилгээ.".

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН