A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2000 оны 2 дугаар сарын 02-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 19

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Улсын Их Хурлын 1999 оны 71 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"2.Гадаад улсын шүүх, түүнийг орлосон байгууллагын шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Монгол Улсын иргэнийг цагаатгуулах болон цагаатгагдсан хүмүүст тухайн улсын хууль тогтоомжийн дагуу олгогдох нөхөх олговрыг шилжүүлэн авах асуудлаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Гадаад харилцааны сайд Н.Туяа, Сангийн сайд Я.Очирсүх нарт даалгасугай.

2.Мөн тогтоолоор баталсан "Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам"-д дор дурдсан өөрчлөлтүүд оруулсугай:

а/журмын 9 дэх заалтад "Засгийн газрын мэдээ" гэснийг "тус Комиссоос зохих журмын дагуу сонгон шалгаруулсан" гэж;

б/мөн журмын 11 дэх заалтад "Засгийн газрын мэдээ" гэснийг "энэ журмын 9-д заасан" гэж;

в/мөн журмын 4 дэх заалтын "а"-д "8.2" гэснийг "8.3", "б"-д "8.3" гэснийг "8.4" гэж тус тус өөрчлөх.

3.Журмын 6,7,8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

4."Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль тогтоомжийн эмхтгэл"-ийг монгол, орос, англи хэл дээр хэвлэх зориулалтаар Засгийн газрын нөөц хөрөнгөөс 4,0 (дөрвөн) сая төгрөг гаргахыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Хууль зүйн сайд Д.ГАНБОЛД

Сангийн сайд Я.ОЧИРСҮХ