- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2003 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 48
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг:
"-Төрийн захиргаа, хууль зүйн хэлтэс /архивын тасаг, иргэний бүртгэл, мэдээллийн албатай/;
-Стратегийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтэс;
-Санхүү, эдийн засаг, төрийн сангийн хэлтэс;
-Цэрэг, иргэний хамгаалалтын штаб" гэж.
3 дугаар зүйлийг "Орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамааруулан Баянхонгор, Говь-Алтай Дархан-Уул, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрыг 40 хүртэл, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорноговь, Дундговь, Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрыг 36 хүртэл, Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газрыг 28 хүртэл орон тоотой байхаар тогтоосугай" гэж, 4 дүгээр зүйлийн "-Хөдөө аж ахуйн газар" гэснийг "-Хүнс, хөдөө аж ахуйн газар", "-Боловсрол, соёлын төв" гэснийг "-Боловсрол, соёлын газар" гэж тус тус өөрчилсүгэй..
2. Төсвийн удирдлага, санхүүжилтийн тогтолцоо өөрчлөгдөж байгаатай холбогдуулан Нийтлэг үйлчилгээний газрыг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон байгуулж, өөрийгөө санхүүжүүлэх хэлбэрээр ажиллуулах арга хэмжээ авахыг аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймгийн Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц, орон тоо, удирдлагын бүдүүвчийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 181 дүгээр тогтоолын 2 дугаар зүйл, 4 дүгээр зүйлийн "-Нийтлэг үйлчилгээний газар, -Цэрэг, иргэний хамгаалалтын штаб" гэсэн хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A
