- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ЗААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛЫН ЗААЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 232
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2000 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 131 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "ж" заалтад "-Зам, тээвэр, мэдээлэл, холбоо, аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар" гэснийг "-Зам, тээвэр, аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газар" гэж өөрчилж, түүний дараа "-Мэдээлэл, холбооны технологийн бодлого, зохицуулалтын газар" гэсэн хэсгийг нэмсүгэй.
2. Дэд бүтцийн яаманд Мэдээлэл, холбооны технологийн бодлого, зохицуулалтын газрыг 2003 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн байгуулж ажиллуулахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх