- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
2002 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 192
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Засгийн газрын комисс, Үндэсний зөвлөл, хороо, ажлын хэсгийн тухай" Засгийн газрын 2002 оны 7 дугаар сарын З-ны өдрийн 138 дугаар тогтоолын 8, 9 дүгээр хавсралтад дор дурдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай:
2. 8 дугаар хавсралтын "Дэд дарга" гэсэн хэсэгт "-Улсын иргэний хамгаалалтын газрын дарга" гэж нэмж, мөн хавсралтын "Гишүүд" гэсэн хэсгээс "-Улсын иргэний хамгаалалтын газрын дарга" гэснийг хассугай;
3. 9 дүгээр хавсралтад "Гишүүд" гэсэн хэсгээс "Санхүү, эдийн засгийн дэд сайд" гэснийг хасч, "Дэд дарга –Санхүү, эдийн засгийн сайд" гэсэн нэмэлт оруулж, мөн хавсралтын "Дэд бүтцийн дэд сайд" гэснийг "Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A
