A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

2002 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 201

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Засгийн газар хоорондын комиссуудын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай" Засгийн газрын 2001 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хавсралтад дор дурдсан агуулга бүхий 18 дахь заалт нэмсүгэй:

"18.Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол Улс, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын хамтарсан комиссын Монголын хэсэг:

Дарга -Үйлдвэр, худалдааны яамны

Төрийн нарийн бичгийн дарга".

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Гадаад хэргийн сайд Л.ЭРДЭНЭЧУЛУУН