A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХ ХОВОР АН АМЬТНЫ НЭР, ТООГ ТОГТООХ ТУХАЙ

1998 оны 12 дүгээр сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 231

Ан агнуурын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Тусгай зориулалтаар 1999 онд агнуулах ховор ан амьтны нэр, тоог дор дурдсанаар тогтоосугай:

а/гадаадын анчдад тусгай төлбөртэйгээр угалз 45, тэх 330, хар сүүлт зээр 70 хүртэл толгой;

б/судалгаа, шинжилгээний зориулалтаар янгир 4, хулан 2, буга согоо 2, хар сүүлт зээр 4 толгой..

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Байгаль орчны сайдын үүрэг гүйцэтгэгч С.БАЯРЦОГТ