A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХ ХОВОР АН АМЬТНЫ НЭР, ТООГ ТОГТООХ ТУХАЙ

1999 оны 12 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 226

Ан агнуурын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.2000 онд тусгай төлбөртэйгээр агнуулах угалз 40, тэх 300, хар сүүлт зээр 60 хүртэл толгой байхаар тогтоосугай..

2.Тусгай төлбөртэйгээр ан амьтан агнуулснаас улсын төвлөрсөн төсөвт орох орлогын зохих хувийг нэн ховор, ховор ан амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээнд зориулан зарцуулахыг Сангийн сайд Я.Очирсүх, Байгаль орчны сайд С.Мэндсайхан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Байгаль орчны сайд С.МЭНДСАЙХАН