A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТУСГАЙ ЗОРИУЛАЛТААР АГНАХ, БАРИХ АГНУУРЫН АМЬТНЫ НЭР, ТООГ ТОГТООХ ТУХАЙ

2004 оны 12 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 240

Ан агнуурын тухай хуулийн 8.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2005 онд тусгай зориулалтаар угалз 80, тэх 280, харсүүлтий 60, бор гөрөөс 40, цагаан зээр 100, зэрлэг гахай 10, саарал чоно 150, шилүүс мий 8, ус, намаг, ой, хээрийн агнуурын шувуу 1200 хүртэл толгойг агнуулахаар, амьдаар нь бариулах мануул мий 10 хүртэл толгой байхаар тус тус тогтоосугай.

2. Олон улсын ангийн үзэсгэлэн худалдаанд Монгол Улсаас угалз, тэх зэрэг агнуурын зарим амьтан агнах эрхийг дуудлага худалдаанд оруулах арга хэмжээ авахыг Байгаль орчны сайд У.Барсболдод зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Байгаль орчны сайд У.БАРСБОЛД