A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨВ АЗИ БАНКНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1996 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 229

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Шүүхээс "Төв Ази" банктай холбогдуулан авч хэрэгжүүлэх ажлын үр дүнд төвлөрөх мөнгөн хөрөнгөөс төлүүлэхээс тооцож, иргэдээс тус банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламжийн 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үлдэгдлээс 100,0 мянган төгрөг хүртэлх хадгаламжийг тэргүүн ээлжинд олгох, зарим иргэдийн хадгаламжийг бусад банкинд шилжүүлэх, валютын хадгаламжийг тухайн үеийн албан ханшаар тооцож төгрөгөөр олгох зэрэг арга хэмжээг Монгол банктай хамтран 1996 оны 12 дугаар сарын 1-ний дотор авч хэрэгжүүлэх, энэ арга хэмжээнд зориулж гэрээ байгуулах үндсэн дээр 500,0 хүртэл сая төгрөгийн зээлийн батлагааг Монгол банкинд гаргаж өгөхийг Сангийн яам /П.ЦАГААН/-д даалгасугай.

2."Төв Ази" банк дампуурсантай холбогдуулан тус банкны хувь нийлүүлэгчид, удирдлага, ажилтнууд болон шүүхийн тогтоол, шийдвэрийг биелүүлээгүй зээлдэгчдэд хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэх талаар арга хэмжээ авч ажиллахыг Хууль зүйн яам /ЖАМАРСАНАА/-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН