- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨЛГӨӨ ТӨСЛИЙН ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1996 оны 11 сарын 28 -ны өдөр
Дугаар 280
Улаанбаатар хот
ТӨРИЙН АЛБАНЫ СУРГАЛТ, ЗӨВЛӨЛГӨӨ ТӨСЛИЙН ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн захиргааны бүтцийн өөрчлөлт хийх талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн "Төрийн албаны сургалт, зөвлөлгөө" төслийг Швед Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн техникийн буцалтгүй тусламжтайгаар 1997-1998 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх саналыг зүйтэй гэж үзсүгэй.
2."Төрийн албаны сургалт, зөвлөлгөө" төслийг Швед Улсын холбогдох байгууллагатай хамтран тогтоосон хугацаанд нь хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Т.Лхагваад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Текст томруулах
A
A
A
