A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ ЭМХТГЭЛИЙГ ЗАХИАЛЖ БАЙХ ТУХАЙ

2004 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 11

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Баг, хороодоос нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах, иргэдэд төрийн хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах зэрэг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжийг хангах зорилгоор "Төрийн мэдээлэл" эмхтгэлийг баг, хороодын Засаг дарга нарын албан хэрэгцээнд зориулан улирал бүр захиалахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай

2. Эрхэлсэн ажлаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд албан хэрэгцээний зориулалтаар хүлээн авсан "Төрийн мэдээлэл" эмхтгэл болон бусад хууль тогтоомжийг холбогдох ажилтанд хүлээлгэн өгч байхыг баг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ