- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2013-5-25-ны 191-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТАМХИНЫ ХОР ХӨНӨӨЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ /ЗГ-ын 2013-5-25-ны 191-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
1994 оны 2 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 33
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Дараахь арга хэмжээг 1994 оны 3 дугаар сарын 1-ний дотор авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д даалгасугай:
а)Монгол Улсын нутагт худалдах, үйлдвэрлэх тамхины найрлага дахь бохь, никотины зөвшөөрөгдөх дээд хэмжээ болон эрүүл мэндэд нөлөөлөх хор хөнөөлийн тухай анхааруулга гаргах;
б)тамхи татахыг зөвшөөрсөн, түүнчлэн хориглохыг анхааруулах зайлшгүй шаардлагатай газарт тавих тэмдгийн загвар, тамхийг шууд болон шууд бус хэлбэрээр сурталчлахгүй байх талаар болон аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний хийгээд албан байранд мөрдөх журам, хөдөлмөрийн дотоод журамд тусгах асуудлаар тус тус зөвлөмж боловсруулан гаргах.
2.Зорчигч бүрт тусгайлсан агааржуулагчгүй нийтийн тээврийн бүх хэрэгсэлд болон 4 хүртэл цагийн хугацаагаар аялал үргэлжлэх галт тэрэг, агаарын хөлөг, усан онгоцонд тамхи татахыг бүрэн хориглох, зориулалтын агааржуулагч бүхий тээврийн хэрэгслээр зорчих нөхцөлд уг тээврийн хэрэгсэлд тамхи татдаг болон татдаггүй хүмүүст тусгайлан байр гаргаж, зорчигчийн тийз дээр нь тэмдэглэж өгдөг болгох арга хэмжээг 1994 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэхээр зохион байгуулж, биелэлтэд нь аймаг,нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаатай хамтран хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Дэд бүтцийн хөгжлийн яам (Р.САНДАЛХАН)-д даалгасугай.
3.Улсын гаалийн ерөнхий газар (Г.СЭСЭЭР)-т даалгах нь:
4.Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай Монгол Улсын хуулинд нийцүүлэн 1994 оны 3 дугаар сарын 1-ний дотор хяналтынхаа журамд зохих өөрчлөлт оруулж мөрдөхийг Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Байгаль, орчны яам (З.БАТЖАРГАЛ), Цагдаагийн ерөнхий газар (Б.ПҮРЭВ)-т даалгасугай.
5.Худалдаалах зориулалтаар гадаадаас тамхи оруулахад манай улсад зөвшөөрөгдсөн хэмжээний бохь, никотины агуулга бүхий хийгээд тамхины хор хөнөөлийн анхааруулгатай тамхи нийлүүлэх талаар гэрээнд заавал тусгуулж байхад аж ахуйн нэгж, хувь хүмүүст мэргэжлийн туслалцаа үзүүлэх арга хэмжээ зохион байгуулахыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д даалгасугай.
6.Тамхины хор хөнөөл, түүнээс сэргийлэх тухай сургалтыг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгаж, заах аргын материалаар хангах арга хэмжээг 1994 оны 9 дүгээр сарын 1-ний дотор авч хэрэгжүүлэхийг Шинжлэх ухаан, боловсролын яам (Н.ӨЛЗИЙХУТАГ), Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА)-д даалгасугай.
7.Жил бүрийн 5 дугаар сарын 31-нд тэмдэглэдэг "Дэлхий даяар тамхи татахгүй өдөр"-ийг энэ онд "Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл тамхины эсрэг" сэдвээр явуулахтай холбогдуулан тамхины хор хөнөөл болон Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай Монгол Улсын хууль, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон шийдвэрийг өргөн сурталчлах, тамхинаас гарах аргыг зааж сургах асуудлыг нэвтрүүлэг, нийтлэлийнхээ хөтөлбөрт тусгаж ажиллахыг Радио, телевизийн хэрэг эрхлэх газар (Б.ӨВГӨНХҮҮ), "Засгийн газрын мэдээ" сонин болон олон нийтийн мэдээллийн хэрэгслийн редакцид зөвлөсүгэй.
8.Тамхины найрлага дахь бохь, никотины хэмжээг тодорхойлох шинжилгээний зохих хүчин чадлыг 1994 онд багтаан бий болгохыг Эрүүл мэндийн яам (П.НЯМДАВАА), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай.
9.Хуульд заагдсан тамхины хор хөнөөлтэй тэмцэх арга хэмжээг дэвсгэр нутгийнхаа хэмжээнд 1994 оны 3 дугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх ажил зохион байгуулж, байнгын хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга, Дархан, Эрдэнэт, Чойр хотын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.
Текст томруулах
A
A
A
