- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨВЛӨРСӨН ХОРИХ АНГИ БОЛГОН ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
1997 оны 7 дугаар сарын 16-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 169
ТӨВЛӨРСӨН ХОРИХ АНГИ БОЛГОН ӨӨРЧЛӨХ ТУХАЙ
Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн З дахь хэсэг, 74 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь жирийн дэглэмтэй хорих ангийг төвлөрсөн хорих анги болгон өөрчлөн байгуулсугай.
2.Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын 1997 оны батлагдсан төсөвт багтаан төвлөрсөн хорих ангийг энэ оны 9 дүгээр сард зохион байгуулахыг Хууль зүйн сайд Ж.Амарсанаад даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Хууль зүйн сайд Ж.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A
