A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • МЯНГАНЫ ЗАМ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2001 оны 10 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

"МЯНГАНЫ ЗАМ" ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. "Мянганы зам" төслийн хүрээнд авто замын салбарын текникийн шинэчлэл хийх зориулалтаар импортлох автогрейдер, замын индүү, бульдозер, ачигч, эксковатор, автосамосвал, асфальт дэвсэгч, чулуу бутлуур, асфальт завод, усны машин, битум зөөгч зэрэг зам барилгын тохнологийн машин, механизмыг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсүгэй.

Хэвлэх

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан, улсын хилээр нэвтрүүлэх машин, тоног төхөөрөмжийн зориулалт, тоо хэмжээний жагсаалтыг Бараа тодорхойлох, кодлох уялдуулсан системийн ангиллаар Засгийн газар батална.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ