A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨГРӨГИЙН ХӨРВӨХ ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1992 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 84

Үндэсний валют-төгрөгийн хөрвөх чадварыг сайжруулах, экспортыг урамшуулах, төлбөр, тооцоог боловсронгуй болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аж ахуйн нэгж, байгууллагын экспорт, импорт, гадаад валютын гүйлгээтэй холбогдсон улстай хийх бүх төрлийн төлбөр тооцоонд 1993 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголбанкнаас зарласан төгрөгийн гадаад орны валют тай харьцах ханшийг хэрэглэж байхаар тогтоосугай.

2.Төгрөгийн хөрвөх чадварыг сайжруулах арга хэмжээ авч байгаатай холбогдуулан Монголбанкинд зөвлөх нь:

а)төгрөгийн гадаад орны валюттай харьцах ханшийг чөлөөт тогтолцоонд шилжүүлэх арга хэмжээг Сангийн яамтай хамтран хэрэгжүүлж, валютын зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг үндэс болгон төлбөрийн тооцоонд хэрэглэх ханшийг тухай бүр зарлаж байх;

б)аж ахуйн нэгж, байгууллага, иргэийн мэдлийн валютын хөрөнгийг арилжааны банк найдвартай хадгалж, тэдгээрийн харилцах, хадгаламжийн дансанд зах зээлийн түвшинг баримтлан хүү бодон төлж байх журмыг мөрдүүлж, биелэлтэд нь хяналт тавих;

в)банкуудад байрлуулсан валютын нөөцийн аюулгүй байдлыг хангах үүднээс арилжааны банкууд өөрсдийн харилцагчдын хөрөнгийг найдвартай хадгалах, тэдний анхны шаардлагаар гадаадад шилжүүлэх буюу Монгол гуйвуулж ирүүлэх боломжоор бүрэн хангах.

3 дахь хэсгийг ЗГ-ын 1994 оны 150-р тогтоолоор хүчингүй болгосон.

4.Гадаад төлбөр тооцооны эрх бүхий арилжааны банкуудын валютын орлого, зарлагын мэдээг зохих журмын дагуу тэдгээрээс гаргуулан авч Засгийн газарт мэдээлж байдаг журмыг Монголбанктай хамтран тогтоож мөрдүүлэхийг Сангийн яаманд даалгасугай.

5.Валютын орлогоос улсад валют худалдах журмын биелэлтэд хатуу хяналт тавьж холбогдох арга хэмжээ авч байхыг Худалдаа, үйлдвэрийн яам, Улсын албан татварын ерөнхий газар, Улсын гаалийн ерөнхий газарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Сангийн сайд Д.ДАВААСАМБУУ