- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
2003 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 243
Хөдөлмөрийн тухай хуулийн 111.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Тахир дутуу буюу одой хүн ажиллуулаагүй аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх ажлын байрны төлбөрийг ажиллуулбал зохих орон тоо тутамд хөдөлмөрийн хөлсний нэг сард ногдох доод хэмжээтэй тэнцүү байхаар тогтоосугай.
2. Бүх шатны төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд тахир дутуу буюу одой хүнийг тогтоосон хувь хэмжээгээр ажиллуулах, ажиллуулаагүй тохиолдолд зохих төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг төсвийн ерөнхий менежер нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төлбөрийн хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 137 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
(Энэ тогтоолыг 2009 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 26 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон).
Текст томруулах
A
A
A
