- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨМӨР ЗАМЫН ДАГУУХЬ ШИЛЭН КАБЕЛИЙН СҮЛЖЭЭНИЙ АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨМӨР ЗАМЫН ДАГУУХЬ ШИЛЭН КАБЕЛИЙН СҮЛЖЭЭНИЙ АШИГЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2004 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 80
Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төмөр замын дагуухь 1402 км шилэн кабелийн ашиглагдахгүй байгаа 4 шөрмөсийг Төмөр замын Хэрэг эрхлэх газраас Шуудан, цахилгаан холбооны газрын эзэмшилд балансаас балансад шилжүүлсүгэй.
2. Дээрх 4 шөрмөсөнд ногдох зардал болон түүнийг шилжүүлэхээс өмнө төлсөн хүүгийн хэмжээг тогтоож, Төмөр замын Хэрэг эрхлэх газарт төлөх болон уг 4 шөрмөсөнд ногдох зээл, зээлийн хүүгийн асуудлыг цаашид Шуудан, цахилгаан холбооны газарт хариуцуулахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан, Дэд бүтцийн сайд Б.Жигжид нарт даалгасугай..
3. Төмөр замын тээврийн аюулгүй байдал, технологийн холбоонд сөргөөр нөлөөлөхгүй байхаар зохион байгуулж төмөр замын шилэн кабелийн сүлжээний ашиглалтыг сайжруулах, хэвийн тасралтгүй ажиллагааг хангах, түүний ашиглалт, үйлчилгээний журмыг тогтоох, үнэ тарифыг бууруулах, шударга өрсөлдөөнийг дэмжих арга хэмжээ авч ажиллахыг Дэд бүтцийн сайд Б.Жигжидэд үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
