- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨМӨР ЗАМЫН ШУГАМ БАРИХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨМӨР ЗАМЫН ШУГАМ БАРИХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТУХАЙ
2003 оны 8 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 194
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.8.2, Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 12 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Төмөр замын Ерөө зөрлөгөөс Сэлэнгэ аймгийн Шаамар, Жавхлант, Ерөө, Хүдэр сумдын нутгаар дайруулан Төмөртэйн төмрийн хүдрийн орд газар хүртэл 100 км төмөр замын шугам барих тусгай зөвшөөрлийг "Төмөртэй хүдэр" ХХК-д олгосугай.
(Энэ тогтоолыг 2008-04-09-ний 134-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР
Дэд бүтцийн сайд Б.ЖИГЖИД
Текст томруулах
A
A
A
