A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-9-29-ний 65-р тогтоолоор хүчингүй болсонд тоо
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, АЖ АХУЙГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ/ЗГ-ын 2012-9-29-ний 65-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

1996 оны 8 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 206

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:

/1 дэх хэсгийг Засгийн газрын 1997 оны 258 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/.

2.Засгийн газрын П, Ш, IҮ, Ү байруудын харуул хамгаалалтыг төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн дагуу энэ оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн бүрэн зохион байгуулахыг Тагнуулын төв газар /Д.САНДАГ/-т даалгасугай.

3.Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан Төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, галын аюулаас урьдчилан сэргийлэх хэсгийн орон тоо, цалинг хянаж батлахыг Сангийн яам /П.ЦАГААН/-д даалгасугай.