- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТО БААЗЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨР, ЗАСГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТО БААЗЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
2001 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 81
Төр, засгийн үйлчилгээний авто баазын үйл ажиллагааг зах зээлийн харилцаанд шилжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, төсвийн хөрөнгийг хэмнэж, үр ашигтай зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Авто баазын гүйцэтгэж байгаа чиг, үүргийг харгалзан тухайн байгууллагын үйлчилгээний чанар, санхүүгийн удирдлагыг сайжруулах, үр ашгаа дээшлүүлэх сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор 2003 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төр, засгийн үйлчилгээний авто баазыг орлогоороо зарлагаа нөхөх зарчмаар туршилтын журмаар ажиллуулсугай.
2. Орлогоороо зарлагаа нөхөх зарчмаар ажиллах нөхцөл бүрдүүлэх зорилгоор парк шинэчлэлтийн асуудалд төрөөс тодорхой дэмжлэг үзүүлж байгааг харгалзан нормативын дагуу байгуулбал зохих автомашины элэгдлийн 40 хувийг тусгасан зардлаар төр, засгийн байгууллагуудад үйлчлэх тээврийн үйлчилгээний нэг километрийн тарифыг үнэ, ханшийн өөрчлөлттэй холбон тухай бүр тогтоон мөрдүүлж байхыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.
3. Авто баазын хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор 2000 онд нурсан 50 автомашины гараашийг сэргээн засварлах зардалд шаардагдах 88,2 сая /наян найман сая хоёр зуун мянган/ төгрөгийг улсын төсвийн тодотголд тусган шийдвэрлэх, улсын нийгмийн даатгалд төлөх ёстой 36,0 /гучин зургаан/ сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.
4. Туршилтын хугацаанд өөрийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, бусад байгууллага, иргэдээс авах авлагыг барагдуулах замаар татвар болон сэлбэг, материал, шатахууны өрийг /73,9 сая төгрөг/ барагдуулахыг төр, засгийн Үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын дарга Ж.Бадраад үүрэг болгосугай.
5. Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны тоог багасгах чиглэлээр уг асуудлыг дахин хянан боловсруулж шинэчлэн батлуулахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ө.Энхтүвшинд даалгасугай.
6. Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтнууд автомашин хэрэглэхдээ дараахь зарчмыг баримтлах нь зүйтэй гэж үзсүгэй:
Текст томруулах
A
A
A
