- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨР, ЗАСГИЙН ШИЙДВЭРИЙГ СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨР, ЗАСГИЙН ШИЙДВЭРИЙГ СУРТАЛЧЛАХ АЖЛЫГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ
1995 оны 6 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 107
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Засгийн газрын мэдээ" сонины 7 хоног тутмын гаралтын тоо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас эрхлэн сар тутам гаргадаг "Засгийн газрын мэдээлэл" сэтгүүлийн багтаамжийг нэмэгдүүлэх замаар хууль тогтоомж,Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, түүнчлэн яам, тусгай газрын шийдвэрийг бүрэн эхээр нь зохих тайлбарын хамт нийтлэн сурталчилж байх, эдгээр сонин, сэтгүүлийг хугацаанд нь гаргаж хөдөлмөрчдөд шуурхай хүргэж байх арга хэмжээ авахыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (С.БАНЗРАГЧ), "Засгийн газрын мэдээ" сонины редакци (Х.ЦЭВЛЭЭ)-д даалгасугай.
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1995 онд нэмж шаардагдах зардлыг хянан үзсэний үндсэн дээр Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж санхүүжүүлэхийг Сангийн яам (Э.БЯМБАЖАВ)-д зөвшөөрсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Сангийн сайд Э.БЯМБАЖАВ
Текст томруулах
A
A
A

1995 оны 6 дугаар сарын 23-ны өдөр |
Улаанбаатар хот |