A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТӨРӨӨС БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРӨӨС БОЛОВСРОЛЫН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО, БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 156

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР-ОЧИР/-д даалгах нь:

а/Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, "Боловсролын тухай", "Бага, дунд боловсролын тухай","Дээд боловсролын тухай" Монгол Улсын хуулиудыг дагаж мөрдөхтэй холбогдсон баримт бичгийг 1995 оны 11 дүгээр сард багтаан боловсруулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авсугай;

б/төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, боловсролын тухай хуулиудыг хэрэгжүүлэх ажлын чиглэл, төлөвлөгөөг 1995 оны 9 дүгээр сард багтаан гаргаж хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахын хамтаар эдгээр бодлого, хуулиудыг боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгчид болон бусад ажиллагчдад сурталчлах ажлыг эрчимтэй зохион байгуулсугай;

в/хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургуулийг 1995-1996 оны хичээлийн жилийн 1 улиралд багтаан зэрэглэн улсын бүртгэлд бүртгэх, гэрчилгээжүүлэхийн хамтаар багш, сурган хүмүүжүүлэгчдийг шалгаруулалтад хамруулж тэдний ажлыг үнэлж, мэргэшлийн зэрэг болон ур чадварыг тогтоох, тэдэнд мэргэшлийн зэргийн болон ур чадварын нэмэгдлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож байх зохион байгуулалтын арга хэмжээ авсугай;

г/мэргэжлийн боловсролын сургалтын агуулгыг 1996-1998 онд багтаан кредит цагийн хэмжээгээр ялгагдах боловсролын зэрэглэлтэй мэргэжилтэн бэлтгэх аргачиллын дагуу өөрчилсүгэй;

д/боловсролын стандартыг боловсролын тухай хуулиудтай нийцүүлж 1996 оны эхний хагаст багтаан шинэчлэн боловсруулж батлуулах арга хэмжээ авсугай.

2.Ерөнхий боловсролын сургуулийг тойргын журмаар зохистой байршуулах, анги дүүргэлт хангалтгүй сургуулиудын шатлалыг бууруулах замаар хөрөнгө, зардал хэмнэх талаар Шинжлэх ухаан, боловсролын яамнаас боловсруулсан саналыг зарчмын хувьд зүйтэй гэж үзэж, ерөнхий боловсролын 10 жилийн дунд сургуулийг 1995-1996 оны хичээлийн жилээс эхлэн тус яамны саналын дагуу байршуулан зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Нэг суралцагчид бага, дунд боловсрол эзэмшүүлэхэд ногдох зардлын норматив, дээд боловсролын сургалтын хөтөлбөрийг эзэмшүүлэхэд шаардагдах зардлын хэмжээг 1995 оны 11 дүгээр сард багтаан тогтоохыг Шинжлэх ухаан, боловсролын яам /С.ТӨМӨР-ОЧИР/, Сангийн яам /Э.БЯМБАЖАВ/-д даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Шинжлэн ухаан, бололвсролын сайд С.ТӨМӨР-ОЧИР