- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-11-3-ны 122-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-11-3-ны 122-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2000 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 13
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шүүх, Прокурор, Улсын аюулгүй байдлыг хангах газар, цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр биелүүлэх, гал түймэртэй тэмцэх байгууллагын албан хаагчид, тэдний гэр бүл, чөлөөнд байгаа ахмадуудад үйлчлэх үүрэг бүхий "Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг"-ийг Хилийн цэргийн удирдах газрын харьяа хүн эмнэлгийн боловсон хүчин, материаллаг баазад тулгуурлан байгуулж ажиллуулсугай.
2.Хүн эмнэлгийн материаллаг бааз, төсвийг нийт боловсон хүчний хамт тус эмнэлэгт шилжүүлэх, цаашид өргөтгөх ажил зохион байгуулахыг Хууль зүйн сайд Д.Ганболд, Сангийн сайд Я.Очирсүх, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд С.Сонин, Батлан хамгаалахын сайд Ш.Түвдэндорж нарт даалгасугай.
З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цэргийн зарим байгууллагуудын зохион байгуулалтын тухай" Засгийн газрын 1994 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 88 дугаар тогтоолын З дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ
Текст томруулах
A
A
A
