A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2001 оны 7 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 165

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын 2001 оны төвлөрсөн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар баталсан цалингийн санд багтаан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх ээлжит арга хэмжээг 2001 оны 10 дугаар сарын 1-нээс авахаар тогтоосугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр заалттай холбогдуулан Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх "Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах" хөтөлбөрт заасан нөхцөлийн дагуу 40000 хүртэлх төгрөгийн цалинтай төрийн албан хаагчийн сарын цалинг дунджаар 3000 төгрөгөөр, 40000-аас дээш төгрөгийн цалинтай төрийн албан хаагчийн сарын цалинг дунджаар 2500 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэхээр тооцож, төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох талаар санал боловсруулж Засгийн газарт оруулах арга хэмжээ авахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.Батбаяр, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ш.БАТБАЯР