- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
1997 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 200
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Төрийн захиргааны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг 1 дүгээр хавсралтын, Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэцийн ажлын албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар хавсралтын, төрийн тусгай албаны албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээг З дугаар хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай /ЗГ-ын 1998 оны 52 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
2. Төрийн үйлчилгээний албаны албан хаагчдын цалингийн санг 1997 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэгдүүлсүгэй /ЗГ-ын 1998 оны 52 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./
З.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчдын цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 100 дугаар тогтоол, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчдын цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1997 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН
Сангийн сайд П.ЦАГААН
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Сайд Л.ЗОРИГ
Текст томруулах
A
A
A
